Цахим залилангаас сэргийлэх 7 зөвлөмж
Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног энэ сарын 15-21-нд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй билээ. Иймд цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
1.COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
2.Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
3.Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
4.Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас худалдан авалтын захиалга хийхгүй байх;
5.Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
6.Олон улсын эсхүл автомат дуудлагыг хүлээн авахдаа тоон дээр дарахгүй байж, дуудлагыг таслах;
7.Мессежээр болон олон нийтийн чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж, өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
Банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.