Нийтийн тээврээр өчигдөр 44957 хүн зорчжээ

Нийтийн тээврээр өчигдөр 44957 хүн зорчжээ

Өчигдөр 22:00 цагийн байдлаар замын хөдөлгөөний 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр 44957 хүн зорчжээ.

Энэ нь өмнөх өдөр нийтийн тээврээр зорчсон иргэдээс 7329-өөр илүү байгаа юм.

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотой нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобусанд ариутгал халдваргүйжүүлэлтийг ээлж бүрт эцсийн 19, дундын10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж хамтран тогтмол хийж байгаа.

Шуурхай штабын бие бүрэлдэхүүн ариутгал халдваргүйжүүлэлтийн гүйцэтгэлд хяналт тавьж байна. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.