Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар 18.00 цагт дахин мэдээлэл хийлээ. 17:00 цагт мэдээлэл хийхэд Дархан-Уул аймагт нэг халдвар бүртгэгдэн, нийт тохиолдол 435 хүрээд байсан бол 18:00 цагийн байдлаар энэ тоо таваар нэмэгдлээ.
Сэлэнгэ аймагт коронавирусний таван тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварласан тохиолдол 440 боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.