БНСУ-аас ирэх 100 иргэнийг 14 хоног тусгаарлана

БНСУ-аас ирэх 100 иргэнийг 14 хоног тусгаарлана

БНСУ-ад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас манай улсад ирэх иргэдийг тусгаарлахаар болжээ.

Бусан-Улаанбаатарын онгоцоор өчигдөр /2020.02.20/ ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн энэ сарын 23-нд БНСУ-аас 100 монгол иргэн эх орондоо ирэхээр МИАТ компанийн онгоцны тасалбар авсан байна. Тэдгээр иргэдийг Улаанбаатарт ирэхэд нь 14 хоног тусгаарлах ажээ.  

Коронавирусийн халдвар тархсан бүс нутгаас ирж буй иргэдийг тусгаарлах эмнэлэг бэлдээд буй. Эхний ээлжид Цэргийн төв эмнэлгийн байрыг бүрэн чөлөөлж, 570 ор,  300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулахаар бэлтгэл хангаад байгаа юм.

Мөн коронавирусийн халдварын сэжиг илэрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Асралт мед”, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг тусгайлан бэлтгэж, бэлэн байдлыг хангаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэв 2020-02-21

​Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно 2020-02-21

“Diamond Princess” нүүлгэн шилжүүлсэн зорчигчдоос вирус илэрчээ 2020-02-21

Хилчид цасан шуурганд уруудан, хил давах шахсан 1000 гаруй малыг эздэд нь хүлээлгэн өгчээ 2020-02-21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-02-21

БНСУ-аас ирэх 100 иргэнийг 14 хоног тусгаарлана 2020-02-21

Х.Мандахбаяр: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд сэтгүүлч бүрийн санал хэрэгтэй 2020-02-21

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна 2020-02-21

Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачилсан ҮНДЭСНИЙ БҮТЭЭЛИЙН 7 хоног маргаашнаас эхэлнэ 2020-02-21

Улаан буудайн урамшууллыг олгож эхэллээ 2020-02-21

"ТВ8" телевиз БНСУ-ын "NIPA" агентлагтай хамтарч ажиллана 2020-02-21