“COVID-19”-ийн эмчилгээнд “Remdesivir” тарилгыг хэрэглэхгүй байхыг ДЭМБ зөвлөжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас (ДЭМБ) вирусний эсрэг “Remdesivir” эмийг “COVID-19” өвчтэй хүмүүсийн эмчилгээнд өвчний хүнд хэлбэрээс нь үл хамааран хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэ эм нь коронавирустэй үр дүнтэй тэмцэхэд тусалж байгааг нотлох нотолгоо одоогоор байхгүй байна гэж ДЭМБ-ын цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ.
Баасан гарагт нийтэлсэн ДЭМБ-ын энэхүү зөвлөмжийг олон улсын анагаах ухааны шинжээчдийн багийн дүгнэлтэд үндэслэн боловсруулсан байна. Мэргэжилтнүүд “Remdesivir”-ийн дөрвөн судалгааны дүнд дүн шинжилгээ хийжээ. “Remdesivir” нь коронавирусний халдвараар нас баралтыг бууруулахад "мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй", амьсгалын аппарат залгах өвчтөнүүдийн тоог бууруулахгүй байгаагаас гадна, эрүүл мэндийн бусад чухал шалгуур үзүүлэлтийг сайжруулахгүй байгааг дүн шинжилгээ харуулсан гэж ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байна. Коронавирусний эмчилгээнд “Remdesivir” үр дүнтэй байгаа эсэх талаар илүү их судалгаа хийх шаардлагатай гэж олон улсын шинжээчдийн бүлэг дүгнэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.