Хятадын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас ороод байна
БНХАУ-ын зүүн хойд зүгийн зарим мужид их хэмжээний цас орсоноос үүдэн байгалийн онц үзэгдлийн сэрэмжлүүлгийг шар түвшинд шилжүүлээд байна.
Хятад улсад цаг уурын онц үзэгдлийг 4 өөр өнгөөр илэрхийлдэг аж. Улаан зэрэглэл хамгийн аюултай байдлыг илтгэдэг бол үүний дараа улбар шар, шар, аюулын зэрэглэл хамгийн багатай түвшин нь хөх юм. Тэгвэл Хятадын цаг уурын мэргэжилтнүүд зүүн хойд зүгийн зарим бүс нутагт дахь сэрэмжлүүлгийг шар зэрэглэлд шилжүүлжээ.
Иргэдийг шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. Хамгийн их цас унасан мужаар Хармөрөн нэрлэгдэж байна. Тус мужид мягмар гарагаас хойш цас орж байгааг орон нутгийн хэвлэлүүд дамжуулжээ. Хармөрөн мужийн онгоцны буудал хаагдаж, дотоодын нислэгүүд цуцлагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.