Орхон аймаг хүнсний худалдааг онлайн хэлбэрт шилжүүллээ
Орхон аймагт үүссэн голомтод халдварын тохиолдлууд нэмэгдэж буй учраас хүнсний худалдаа онлайн хэлбэрт шилжиж байна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Шийдвэрийн хүрээнд 56 аж ахуйн нэгж, 80 тээврийн хэрэгсэл хүнсний түгээлтэд ажиллах юм байнан
Хүнсний бүтээгдэхүүн онлайнаар захиалах гар утасны аппликейшнийг өнөөдөр танилцуулах бөгөөд хүнсний дэлгүүрүүд өнөөдөр 22:00 цаг хүртэл ажиллах аж.
Орхон аймаг өнөөдрийн байдлаар:
- Махны 83 хоног
- Гурилын 46 хоног
- Гурилан бүтээгдэхүүний 6 хоног
- Төрөл бүрийн будааны 25 хоног
- Хуурай сүүний 5 хоног
- Төмсний 347 хоног
- Давсны 36 хоногийн нөөцтэй байгаа аж.
Аймгийн хэмжээнд хүнсний хомсдолд орохгүй гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд түлээний модны нийлүүлэлт хангалттай байгаа бөгөөд тасалдал үүсвэл Шарын голын нүүрсийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдсан гэв.
Өмнө нь хүргэсэн мэдээллийг сануулахад, өчигдрийн 17:00 цагаас хойш Орхон аймагт коронавирусний 3 тохиолдол нэмэгдсэн. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болох 383 хүнийг хяналтад авсан. Сүүлд батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтагч болох 76 хүнийг хяналтанд авчээ. Харин 1,2 хавьтал болох 141 хүнийг тусгаарлаад буй аж.
Нийтдээ 4582 хүний сорьцонд шинжилгээ хийснээс, 655 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 901 сорьцод шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Цаашид тус үйлдвэрийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилнэ. Үйлдвэрийн үйл ажиллагаа ээлжээр хэвийн явагдаж байгаа гэлээ.
Сүүлийн байдлаар нэмж батлагдсан 3 тохиолдол өмнөх 13 тохиолдлын ойрын хавьтууд аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.