Замын-Үүд суманд дөрвөн хүн коронавирусээр халдварлажээ

Замын-Үүд суманд дөрвөн хүн коронавирусээр халдварлажээ

ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 21 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдол 578 болсон тухай мэдээлсэн.

Тэгвэл 17.00 цагийн байдлаар дөрвөн хүнд коронавирус илэрчээ. "Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд илэрсэн байна. Ингэснээр тус аймагт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотгов.

Дотоодын халдварын тоог танилцуулбал, Улаанбаатар хотод 38, Сэлэнгэ аймагт 58, Орхон аймагт 17, Говьсүмбэр аймагт нэг, Дархан-Уул аймагт 16, Дорноговь аймагт 16, нийт 146 тохиолдол бүртгэгдээд байна.

Ингэснээр манай улсад коронавирусний халдварын тохиолдол 582 болж байна. Үүнээс 337 хүн эдгэрээд буй юм. Сувиллын ажиглалтад  25,  гэрийн ажиглалтад 2  хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Долоон хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр нутаг буцаасан байна.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 238  хүн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал хүнд, 42 нв хүндэвтэр, 194 нь хөнгөн оноштой байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.