Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

Коронавирусний халдварын анхны тохиолдол хаана, хэрхэн гарсан тухай асуултад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоогоор хариулт өгөх боломжгүй хэмээн тус байгууллагын онцгой байдал хариуцсан хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ.

“Анхны тохиолдол нэгээс олон байж магадгүй юм. Анхны тохиолдол нь хүн эсвэл амьтан ч байж магадгүй. Түүнчлэн энэ вирус нь завсрын “эзэнтэй” гэдгийг бид үгүйсгэхгүй. Гэсэн ч энэ бүхнийг олж тогтоох нь нарийн төвөгтэй хэвээр байна. Үүнээс гадна вирус амьтан, хүн хоорондын саадыг яаж давсныг олж мэдэх нь чухал юм. Вирус усны булганаас хүнд халдсан тохиолдлуудыг бид илрүүлээд удаагүй билээ. Бид эрэл хайгуулаа Хятадын Үүхан хотоос эхлүүлэх шаардлагатай” хэмээн тэрбээр ярьжээ.

ДЭМБ олон улсын шинжээчдийн бүлгийг байгуулсан гэдгийг тэрбээр сануулан дурдав. Хятадын эрх баригчид нээлттэй байж, үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт бид итгэлтэй байна хэмээн шинжээч онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.