Ерөнхийлөгч Владимир Путины үеэл “Авлигагүй Орос орон” нэртэй нам байгуулжээ.

Ерөнхийлөгч Владимир Путины үеэл “Авлигагүй Орос орон” нэртэй нам байгуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үеэл, бизнесмен Роман Путин “Авлигагүй Орос орон” нэртэй нам байгуулжээ.Тэрээр шинээр байгуулсан намдаа эрх баригч намын хэд, хэдэн гишүүнийг “урвуулаад” амжсан байна. Коммерсант мэдээллийн агентлагийн мэдээлснээр харвал” Авлигагүй Орос орон” нам ирэх жил болох сонгуульд оролцох аж. Роман Путин нь аюулгүйн албанд ажиллаж байгаад бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болж улмаар “Путин Консалтинг” нэртэй компани байгуулан ОХУ-ын томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах болжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Дээд шүүх “Авлигын эсрэг ард түмний нэгдэл” намыг татан буулгасан юм. Учир нь улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй гэж үзэн татан буулгасан билээ.


Эх сурвалж: RT

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.