Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ, Ван И-г хүлээн авч уулзав
Орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 25-нд, Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ Токио хотноо Японд албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзав.
Юуны түрүүнд Ши Жиньпин даргын Суга Ешихидэд хүргэсэн аман захиа болон Хятадын удирдагчдын халуун мэндийг дамжуулж, Ван И хэлэхдээ, Японы шинэ засгийн газар байгуулагдснаас хойш Ши Жиньпин дарга Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ тантай утсаар ярьж, Хятад, Японы харилцааг хөгжүүлэх асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны тогтвортой шилжилтийг биелүүлэх, Хятад, Японы цаашдын харилцааны хөгжлийн зүг чигийг тодорхой болгосон юм гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, олон жилийн хүчин чармайлтаар Хятад Японы харилцаа зөв замдаа эргэн орж, хоёр тал энэхүү амаргүй байдлыг нандигнах болно. Цаашид Хятад улс Японы талтай шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг байгуулахад хүчин зүтгэж, энэхүү зорилтыг эрт нэгэн өдөр биелүүлж, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээн, 2022 онд тохиох Хятад, Япон найрамдалт харилцааг сэргээсний 50 жилийн ойг угтахад бах бэх үндэс суурь тавихыг хүсэж байна гэжээ.
Японы ерөнхий сайд Суга Ешихидэ, Ши Жиньпиний аман захиад баярласныг, Хятадын удирдагчид чин сэтгэлийн мэнд дамжуулахыг Ван И сайдад найдав. Тэрээр хэлэхдээ, Япон Хятадын тогтвортой харилцааг хөгжүүлэх нь Япон Хятад хоёр орон тэрчлэн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт ч чухал ач холбогдолтой, хоёр орны хамтын үүрэг хариуцлага юм. Японы шинэ засгийн газар Япон Хятадын харилцааг чухалчлан үзэж, Хятадын талтай итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Японы тал Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Токиогийн олимп болон Бээжингийн өвлийн олимпын амжилттай зохиогдохыг дэмжиж, Япон Хятадын найрамдалт харилцаагаа сэргээсний 50 жилийн ойг хамтдаа угтах болно гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.