"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

ОХУ-д гарган авсан коронавирусний «Спутник V» вакцины Беларусьт явуулсан эмнэлзүйн туршилт 95  хувийн үр дүн үзүүлжээ. Энэ тухай Минск дэх ОХУ-ын Элчин сайд Дмитрий Мезенцев мэдэгдсэн байна. 

“Беларусийн 100 иргэн оролцсон эмнэлзүйн туршилтын дүнд “Спутник V” вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн нь маш чухал үзүүлэлт юм. “Спутник V” вакцины туршилт явуулах хүрээнд хамтран ажиллаж, вакциныг Беларусьт хэрэглэх тал дээр хоёр улсын мэргэжилтнүүдийн хандлага нааштай байна” гэж тэрбээр хэлэв.

"Беларусийн Эрүүл мэндийн яам, Засгийн газрын тогтоосон хэм хэмжигдэхүүнд нийцүүлж тус улс вакциныг бүртгэн авна гэж Оросын эрх баригчид найдаж байна. Үүний дараа иргэдийг вакцинжуулалтыг хамруулах зорилгоор “Спутник V” вакциныг ихээхэн хэмжээгээр Беларусь руу илгээх асуудал яригдана. Түүнчлэн  цаашид тус вакциныг Беларусьтай хамтран үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.

Оросод бүртгэснээс хойш "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтыг эх орондоо эхлүүлсэн анхны улс нь Беларусь юм. Тус улсад судалгааны төвөөр сонгогдсон эмнэлгийн 8 байгууллагад "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилт явагдаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ, Ван И-г хүлээн авч уулзав 2020-11-27

Буриад бэлэн байдлаа 1-р сарын 31 хүртэл сунгалаа 2020-11-28

Сингапурын эрдэмтэд “Ухаалаг амны хаалт”-аа улам боловсронгуй болгожээ 2020-11-28

Ираны цөмийн судалгааны нэртэй эрдэмтэн Фахризаде амиа алджээ 2020-11-28

Америкийн “United Airlines” компани “Pfzer” компанийн вакциныг АНУ, Европын агуулахуудад хүргэж эхлээд байна. 2020-11-28

"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ 2020-11-28

Майк Тайсон, Рой Жонс нарын тулааны дүнг зарласангүй. 2020-11-29

Террорист халдлагын улмаас амиа алдсан Ираны цөмийн физикч баллистик пуужин бүтээх ажилд оролцдог байжээ. 2020-11-29

Япон, БНХАУ хоорондын бизнес аяллыг өнөөдрөөс сэргээж байна. 2020-11-30

Канад гадаадын иргэдэд тавьсан хилийн хоригоо сунгажээ 2020-11-30

Ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж, явж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна. 2020-11-30