Долоон аймгийн буцах иргэдийг шинжилгээнд түр хамруулахгүйг мэдэгдлээ

Долоон аймгийн буцах иргэдийг шинжилгээнд түр хамруулахгүйг мэдэгдлээ

Аймаг, орон нутаг буцах иргэд www.119.mn сайтад бүртгүүлээгүй бол "COVID-19"-ийн шинжилгээ авахгүй гэдгийг УОК-ын шийдвэрээр байгуулаад буй иргэдийг орон нутагт нь буцаах Ажлын хэсгээс сануулан мэдээллээ. Тиймээс бүртгүүлээгүй иргэд өнөөдрөөс дугаарлах шаардлагагүйг мэдэгдэж байна. 

Мөн Архангай, Дархан-Уул, Дорноговь, Говь-Сүбмэр, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг руу иргэдийг зорчуулахгүй байгаа тул шинжилгээнд хамруулахгүйг анхааруулан сануулж байна. Түүнчлэн их, дээд сургуулт, МСҮТ болон политехник, коллежийн оюутнуудад нэгдсэн байдлаар сургуулиар нь дамжуулан шинжилгээнд хамруулах учир орон нутаг буцах нийт иргэдийн хамт шинжилгээ хийхгүйг мэдэгдэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.