Д.Нарангэрэл: Өвчлөл 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлттэй байна

Д.Нарангэрэл: Өвчлөл 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлттэй байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр: 24 цагийн хугацаанд шинээр 7 өвчлөл бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 791 боллоо. Энэ нь өнгөрсөн 24 цагийн хугацаатай харьцуулбал 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлт мэдээтэй байна. Улаанбаатар хот болон нийт 9 газар каластер өвчлөл бүртгэгдсэн байгаа. Өвчлөлийнхөө голомтод хавьтлуудаа тусгаарлах, шинжлэх арга хэмжээнүүдийг авч байна. Улсын хэмжээнд 9 голомтонд 408 хүн өвчилсөн. Өвчилсөн хүмүүсийн ойррын хавьтал болох 4142 хүнийг хяналтад авч, тандалт судалгаа хийж байна.

Нийслэлд өвчлөл бүртгэгдэж байгаатай холбогдуулан Зоонозийн өвчин судлалын үндэсний төвийн хариу арга хэмжээний хоёр баг нийслэлд ажиллаж, 160 мкв талбайг ариутгал халваргүйтгэл хийсэн.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.