Ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж, явж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна.

Ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж, явж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна.

Олон улсын агаарын тээврийн холбооноос (IATA) Covid-19 вирусний эсрэг вакцинд хамрагдсан хүмүүст цахим паспорт, код олгодог болох талаар судалж эхэлжээ.  Одоогийн байдлаар дэлхийн ямар ч улс орон хил дээрээ коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн баримт шаардахгүй байгаа. Гэхдээ ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж, явж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна.

Олон улсын агаарын тээврийн холбоо энэхүү арга хэмжээ нь цар тахлын улмаас их хохирол хүлээсэн аялал, жуулчлалын салбарыг сэргээхэд чухал үүрэгтэй гэж мэдэгджээ. Зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүсийг чөлөөтэй хил нэвтрүүлдэг болсноор коронавирусний шинжилгээ хийх, янз бүрийн бичиг баримт шаардах хэрэгцээгүй болно. Тэднийг халдвараас сэргийлж, хөл хорионд ч оруулах хэрэггүй тул зардал мөнгө ч хэмнэнэ.

Дээрх төсөл ёсоор вакцин хийлгэсэн хүний гадаад паспорт дээр цахим тэмдэглэгээ хийх юм. Ийм тэмдэглэгээтэй хүн ямар ч оронд чөлөөтэй зорчиж болох гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ 2020-11-28

Майк Тайсон, Рой Жонс нарын тулааны дүнг зарласангүй. 2020-11-29

Террорист халдлагын улмаас амиа алдсан Ираны цөмийн физикч баллистик пуужин бүтээх ажилд оролцдог байжээ. 2020-11-29

Япон, БНХАУ хоорондын бизнес аяллыг өнөөдрөөс сэргээж байна. 2020-11-30

Канад гадаадын иргэдэд тавьсан хилийн хоригоо сунгажээ 2020-11-30

Ирэх жилээс вакцин хийлгээгүй хүн гадаадад аялж, явж чадахгүй болно гэж шинжээчид үзэж байна. 2020-11-30

Нефтийн үнэ нэг орчим хувиар унажээ. 2020-11-30

Саудын Арабад нийт 357 мянга гаруй хүн халдвар авч 5800 гаруй хүн нас баржээ. 2020-11-30

Хятадад нийт батлагдсан тохиолдлын тоо 86530 болсон байна. 2020-11-30

Японд товчлуур дарах шаардлагагүй цахилгаан шат зохион бүтээжээ 2020-11-30

АНУ-ын хоригийн улмаас Хонконгийн засаг захиргааны тэргүүн бүх мөнгөө гэртээ хадгалж байна 2020-11-30