А.Амбасэлмаа: Өчигдрийн шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ

А.Амбасэлмаа: Өчигдрийн шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр 12 116 хүнд PCR шинжилгээ хийснээс коронавирусний 10 тохиолдол илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатарт 7, Архангай аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг  тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Харин Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. 

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүний давтан шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатарт бүртгэгдсэн долоон тохиолдол өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 180 болж байна. Говьсүмбэр аймагт хийсэн нэг тохиолдлын давтан шинжилгээгээр коронавирус илэрч тус аймагт нийт дөрөв болж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын дотоодын халдвар 358, нийт тохиолдол 801 болж байна. Үүнээс 358 хүн эдгэрээд буй юм.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 434 хүн эмчлүүлж байгаагаас  4 нь маш хүнд,  6 нь хүнд, 82 нь хүндэвтэр, 342 нь хөнгөн оноштой байгаа аж.

Дотоодод голомтлон гарч буй халдвар 2020.12.1-ний байдлаар

Сэлэнгэд 180

Улаанбаатарт 84

Дархан-Уулд 44

Орхонд 22

Дорноговьд 21

Говьсүмбэрт 4

Архангайд 3, нийт батлагдсан тохиолдол 358 байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна 2020-12-01

Өнөөдрөөс ажилдаа явах иргэд Шуурхай штабт хандаж, QR код авна 2020-12-01

Цагааннуур боомтоор оруулж ирсэн шатахууныг найман агуулахад хадгалж байна 2020-12-01

Коронавирусний вакцин худалдан авах талаар Засгийн газар, УОК-т чиглэл өгнө 2020-12-01

Д.Нямхүү: Цус харвасан, архаг суурь өвчтэй 6 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна 2020-12-01

А.Амбасэлмаа: Өчигдрийн шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ 2020-12-01

МҮОНРТ-ийн захиралд өрсөлдөхөөр 17 хүн нэрээ дэвшүүлжээ 2020-12-01

Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно 2020-12-01

УНТЭ-ийн MRI аппаратыг засварлан ашигалтад оруулжээ 2020-12-01

Сүхбаатарт 175, Мандалд 3, Алтанбулагт 2 тохиолдол бүртгэгдсэн 2020-12-01

Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолд нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол гурав боллоо. 2020-12-01