УНТЭ-ийн MRI аппаратыг засварлан ашигалтад оруулжээ

УНТЭ-ийн MRI аппаратыг засварлан ашигалтад оруулжээ

 Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-т дэвшилтэт технологи MRI аппаратыг ашиглах боломжтой болжээ.

Тодруулбал, ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх " төслийн хүрээнд тус эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлсэн юм. Тус MRI аппаратыг 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглаж эхэлсэн ч хөргөлтийн "Helium" бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн  засвар үйлчилгээ хийж, нийт 7 сарын хугацаанд ашигласан байна.

Нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч "Вамед инженеринг" компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүржээ. Ингэснээр MRI аппаратны гол цөм толгойн хэсгийг  бүтнээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд их хугацаа зарцуулсан байна.

Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн  эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний вакцин худалдан авах талаар Засгийн газар, УОК-т чиглэл өгнө 2020-12-01

Д.Нямхүү: Цус харвасан, архаг суурь өвчтэй 6 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна 2020-12-01

А.Амбасэлмаа: Өчигдрийн шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ 2020-12-01

МҮОНРТ-ийн захиралд өрсөлдөхөөр 17 хүн нэрээ дэвшүүлжээ 2020-12-01

Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно 2020-12-01

УНТЭ-ийн MRI аппаратыг засварлан ашигалтад оруулжээ 2020-12-01

Сүхбаатарт 175, Мандалд 3, Алтанбулагт 2 тохиолдол бүртгэгдсэн 2020-12-01

Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолд нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол гурав боллоо. 2020-12-01

Долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч хот хооронд зорчиж байна 2020-12-01

Нүүрс тээвэрлэдэг 4500 гаруй жолоочийн шинжилгээний хариу “сөрөг” гарлаа 2020-12-01

Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ 2020-12-01