Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ

Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах”, “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны хоёр төслийн баримт, бичигт гарын үсэг зурав. Төслийн хүрээнд, 2020 оны зун хур тунадас бага унаж, зуншлага тааруу байсан аймгуудад шаардлагатай өвс тэжээл бэлтгэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

“Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлснээр, ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформ бий болгох ач холбогдолтой юм. Мөн ХХААХҮЯ-наас санаачлан “Хөдөө аж ахуйн салбарын зохицуулалтын нэгдсэн платформ”-ыг НҮБ-ын ХХААБ, АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр олон улсын хөгжлийн түнш байгууллагаас Монгол Улсын ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлж байгаа мега төсөл, техник туслалцааны төслийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах механизм бий болж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УНТЭ-ийн MRI аппаратыг засварлан ашигалтад оруулжээ 2020-12-01

Сүхбаатарт 175, Мандалд 3, Алтанбулагт 2 тохиолдол бүртгэгдсэн 2020-12-01

Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолд нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол гурав боллоо. 2020-12-01

Долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч хот хооронд зорчиж байна 2020-12-01

Нүүрс тээвэрлэдэг 4500 гаруй жолоочийн шинжилгээний хариу “сөрөг” гарлаа 2020-12-01

Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ 2020-12-01

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2020-12-01

“COVID-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 89 828 хүн хамрагджээ 2020-12-01

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай олгож байна 2020-12-01

ШӨХТГ: Зах, худалдааны төвүүдэд борлуулж буй махны жижиглэнгийн үнийн талаар мэдээллээ. 2020-12-01

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн 2020-12-02