Эйфелийн цамхаг энэ сарын 16-наас нээгдэж үйлчлүүлэгчдээ хүлээж авахаар болжээ.

Эйфелийн цамхаг энэ сарын 16-наас нээгдэж үйлчлүүлэгчдээ хүлээж авахаар болжээ.

Цар тахлын улмаас 10 дугаар сарын эцсэээр хаагдсан Эйфелийн цамхаг 12 дугаар сарын 16-наас нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээж авахаар болжээ.

“Цамхгийг удахгүй нээх гэж байгаадаа бид баяртай байна. Тасалбарыг одооноос захиалах боломжтой. Үйлчлүүлэгчдийг аюулгүй нөхцөлд байлгахын тулд эрүүл ахуйн арга хэмжээг чанд сахина” хэмээн цамхгийн цахим хуудаст онцолжээ.

Коронавирусний халдварын тохиолдлын тоо өссөнтэй холбоотойгоор Францад тусгаарлалтын дэглэмийг нэвтрүүлэх үед Эйфелийн цамхаг болон бусад дурсгалт газрууд 10 дугаар сарын эцсээр хаалгаа барьжээ. Үүнээс өмнө эдгээр газар мөн гуравдугаар сарын дундуур хоёр сарын хугацаатай үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Халдварт өвчний дэгдэлтийг удаашруулж чадсан учир зарим хязгаарлалтыг 11 дүгээр сарын 28-наас цуцлах шийдвэр гаргасан гэдгээ Францын Ерөнхийлөгч Эмманэюль Макрон өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Нөхцөл байдал дээрдвэл арга хэмжээнүүдээ аажмаар цуцална гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.