ОХУ "Спутник V" вакцинаа НҮБ-д танилцуулна
"Спутник V" коронавирусний вакциныг НҮБ-д танилцуулах арга хэмжээ өнөөдөр болно гэж тус байгууллагын дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Федор Стржижовский мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, "Спутник V: COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцин" арга хэмжээ лхагва гарагт 09:30 цагт (Москвагийн цагаар 17:30) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 31 дэх тусгай чуулганы үеэр болно. Танилцуулах арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд вакциныг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко танилцуулж, Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, бичил биологийн үндэсний судалгааны төв болон Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид оролцох аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сард Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ НҮБ-ын ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулахад Оросын вакциныг санал болгосон юм.
Тус улс коронавирусний эсрэг дотоодын хоёр вакциныг бүртгээд байгаа билээ. Үүний нэгийг нь Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, бичил биологийн үндэсний судалгааны төвийн боловсруулсан "Спутник V" вакцин бол нөгөө нь Роспотребнадзорын вирус судлал, биотехнологийн "Вектор" шинжлэх ухааны төвд гарган авсан вакцин юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.