Төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоол баталлаа

Төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоол баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын төслийг батлав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тул гишүүдийн саналаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж ярилцахаар шийдвэрлэсэн юм.

Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулан боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэвтрэх бичиггүй болон хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хариуцлага тооцно 2020-12-04

Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийж хамтран ажиллахаар боллоо 2020-12-04

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн 27 дугаар уулзалтад оролцож байна 2020-12-04

Гадаад гацсан 2154 иргэн, эх орондоо яаралтай ирэх хүсэлтээ ирүүлжээ 2020-12-04

Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавьж байна 2020-12-04

Төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоол баталлаа 2020-12-04

Гадаадын иргэн, харьяатын газар цахимаар үйлчилж байна 2020-12-04

Т.Мөнхсайхан: Халдвар гараагүй аймгуудад халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэн ажиллаж байна 2020-12-04

Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна 2020-12-04

Баянгол дүүргийн 20 мянган өрхөөс “COVID-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээ авна 2020-12-04

Монгол, Канадын Гадаад хэргийн сайд нар утсаар ярив 2020-12-04