Баянгол дүүргийн 20 мянган өрхөөс “COVID-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээ авна
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 20 мянга орчим өрхийг хамруулахаар болсон. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас эхлэн өрх тус бүрээс нэг иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах ажил эхлэн үргэлжилж байна. Дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж, шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүн, бээлий өмсөн, хүн хоорондын зайгаа баримтлан үйлчлүүлж байна. Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг тус дүүрэгт 13, 46, 47 дугаар сургууль болон 114 дүгээр цэцэрлэг, УБТЗ-ын "Замчин" спорт хороо зэрэг таван байршилд авч байгаа юм.
Харин орон нутгийн иргэд болон зорилтот шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.