КОРОНАВИРУС: Италид 79 хүн халдвар авч, хоёр иргэн нас барлаа

КОРОНАВИРУС: Италид 79 хүн халдвар авч, хоёр иргэн нас барлаа

Италид коронавирусийн халдварын тохиолдол нэг шөнийн дотор 56-гаар нэмэгдэж, нийт 79 хүн энэхүү аюулт вирусийн халдвар тээгч болоод байна.

Италийн таван мужид коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Хамгийн олон хүн өвчилсөн муж нь Ломбардиа бөгөөд энд 54 хүн халдвар аваад байгаа аж. Венетод 17 тохиолдол, Эмилиа-Романьед хоёр, Лациод хоёр тохиолдол бүртгэгдсэн нь хоёулаа Хятадын жуулчин аж. Мөн Пьемонтед нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Вирусийн халдварын шинж тэмдэгтэй 51 хүн тусгаарлагдсаны 18 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа бол 11 хүнийг гэрт нь тусгаарлажээ.

Тэгвэл хоёр хүн “COVID-2019” вирусийн халдвараар нас барсан юм.

Коронавирусийн халдварын улмаас Италид Шенгений гэрээг цуцлах санал байхгүй, энэ нь хатуу арга хэмжээ болно гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ. Тэрбээр Италийн тал үргэлж уян хатан, хүрэлцээтэй байдлаар арга хэмжээ авдаг гэдгийг онцолсон байна. Одоогоор Шенгений хэлэлцээрийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах урьдчилсан нөхцөл байхгүй аж.

Итали улсын хойд хэсэгт коронавирусийн дэгдэлттэй тэмцэх арга хэмжээ бүхий тогтоол баталжээ. Тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте хэлэхдээ “Бид тахлын үеийн яаралтай арга хэмжээ авах тухай хууль тогтоомжийг баталлаа. Энэхүү тогтоолын дагуу коронавирусийн халдварын тохиолдол гарсан бүс нутгийн дарга нарт үүрэг өгсөн. Шаардлагатай бол зэвсэгт хүчин оролцоно” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.