Автомашины QR кодыг хуурамчаар үйлджээ

Автомашины QR кодыг хуурамчаар үйлджээ

УОК, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин дээрх салбарынхан QR код бүхий зөвшөөрлөөр хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. 

Гэвч зарим иргэд QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд  оролцох  зөрчил гарсах болжээ. Тухайлбал, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгон засварлаж, замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн.

Бичиг баримт,  тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог тул иргэдийг гэр бүлээ эрсдэлээс хамгаалан гэрээсээ гарахгүй байхыг НЗДТГ-аас анхааруулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.