ШШГЕГ: Хорих ангид ямар ч улстөрч амиа алдаагүй

ШШГЕГ: Хорих ангид ямар ч улстөрч амиа алдаагүй

Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт өнөөдөр /2020.12.05/ өөрийн цахим хуудаснаа "Улс төрийн гэх тодотголтой хоригдож байсан Монгол Улсын иргэн нас барсан байна" хэмээн бичжээ. Түүний энэхүү жиргээ олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээгээд байна.

Тэгвэл энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Энэ бол ташаа, худал мэдээлэл. Хорих ангид ямар ч улстөрч амиа алдаагүй, нас бараагүй" гэх тайлбарыг өглөө. 

Хэсэг хугацааны дараа Д.Зоригт "Би буруу ойлгож, буруу бичсэн байна" гэсэн агуулгатай мэдээлэл сошл-д түгээгээд байна. 

"НИК" ХХК-ийн зүгээс мөн дээрх мэдээллүүдийг үгүйсгэж байгаа бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямын биеийн байдал тааруу байгаа ч ямар нэг зүйл тохиолдоогүй гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэв. 

ЭХ СУРВАЛЖ: https://news.zindaa.mn/3icz

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.