Улсын хэмжээнд халдварын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 7-нд нийт 27 488 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт коронавирусний нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус аймагт нийт 204 тохиолдол болж байна.
Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Ахангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй байна.Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 888 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 495 хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.