“Дэлхийн шилдэг 12 баг”-т Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөмбөгчид багтав

“Дэлхийн шилдэг 12 баг”-т Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөмбөгчид багтав

 Дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж өдгөө олимпын төрөлд багтаад байгаа гудамжны хэмээгдэх 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр 1970-аад оноос Монголын хүүхэд, залуус машид сонирхож тоглож ирсэн түүхтэй.  

Тиймээс ч монголын шинэ үеийнхэн сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр олон улс, тив, дэлхийд сүүлийн жилүүдэд онцгой өндөр амжилт гаргаж байгаа юм. Үүний нэг баталгаа бол 2020 оны есдүгээр сард сагсанбөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн FIBА /ФИБА/ Их дуулгын чансааг Их дуулгад оролцсон амжилтаар нь шалгаруулж “Шилдэг 12 баг”-ийг зарлахад Монголын баг 12 дугаарт бичигдлээ.

Ийнхүү  Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг дэлхийн 3х3 сагсанбөмбөгийн шилдгүүдийн тоонд анх удаа орж, Их дуулгаас шалгарсан шилдэг 12 баг өрсөлддөг FIBA World tour Masters final”-д өрсөлдөхөөр болов.

Мөн Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 3х3 төрлийн 2020 оны дэлхийн чансааг шинэчлэн /2020.01.07/ танилцуулахад, Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин дэлхийн шинэчилсэн чансаанд “ТОП-100”-д багтлаа. 
Тодруулбал, Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 /Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулна. Энэ нь коронавирусний халдвар гарснаас хойш болж байгаа 3х3 төрлийн анхны тэмцээн болох юм.

Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж, А хэсгийн нэгдүгээрт /2020.06.24/ эрэмбэлэгдсэн байна. Харин А хэсэгт манай багаас гадна Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ баг багтжээ. Уг чансааг тэргүүлэгч Монголын шигшээ баг “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнийг эхлүүлэх юм байна.

Ташрамд сонирхуулахад, Сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг 2021 онд болох “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд оролцох эрх авсан амжилтаараа Монголын багийн спортын түүхэнд анхдагчид болоод байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/245949

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын хуулийг даруй хэлэлцэхийг хүслээ 2020-12-08

Даваа гаригт 15 мянга гаруй иргэн татварын цахим үйлчилгээ авчээ 2020-12-08

Баянгол дүүргийн хэмжээнд “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээг 20000 гаруй өрхийг хамруулахаар болсон. 2020-12-08

Улсын хэмжээнд халдварын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ 2020-12-08

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ 2020-12-08

“Дэлхийн шилдэг 12 баг”-т Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөмбөгчид багтав 2020-12-08

Д.Нарангэрэл: Аж ахуйн нэгж, байгууллагууд ариутгалыг өөрсдөө хийх журамтай 2020-12-08

Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөг хандивлалаа 2020-12-08

Монгол Ротари байгууллагаас 20,2 сая төгрөгийн эд материалын тусламж үзүүлэ 2020-12-08

Цар тахлын голомтод ажилласан Цолмонтуяад 30 мянган хонины махны дээжийг гардуулжээ 2020-12-08

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан махны экспортын талаар Элчин сайд Цай Вэньруйтай уулзав 2020-12-08