Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 334 бүтээлд патент олгожээ
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 415 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 9 (2.1%)-өөр буурчээ.
Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 75 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний 11 сард ирүүлсэн 334 бүтээлд патент олгосны 117 нь шинэ бүтээлийнх, 217 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 62 (34.6%)-оор буурч, бүтээгдэхүүний загварын патент 32 (17.3%)-оор өсжээ.
Харин 2020 оны 11 дүгээр сард шинэ бүтээлд 6 патент, бүтээгдэхүүний загварт 19 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент 17 (73.9%)-гоор, бүтээгдэхүүний загварын патент 12 (38.7%)-оор тус тус буурсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.