Цар тахлын голомтод ажилласан Цолмонтуяад 30 мянган хонины махны дээжийг гардуулжээ
Коронавирусний голомт болсон БНХАУ-ын Ухань хот руу Ордос хотоос сувилагчаар ажилласан Цолмонтуяад манай улсаас хандиваар очсон 30 мянган хонины махны дээжийг гардуулжээ.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө гэртээ хариад байсан билээ.
Цолмонтуяа цар тахлын голомтод ажиллаж байх хугацаандаа олон хүнийг эмчилж, эдгэрүүлэхийн сацуу өвчилсөн иргэдэд Монгол дуугаа дуулж, бүжиглэж сэтгэл санааг нь дэмжиж байжээ.
Түүнийг Ордос хотод ирж, 14 хоногийн тусгаарлалтаа дуусган гэртээ ирэх үед хайрт хань, ажлын хамт олон нь баярын нулимстайгаар угтан авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.