БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 763 болжээ

СӨҮЛ. /РИА Новости/. БНСУ-д “COVID-2019” коронавирусний халдварын 161 тохиолдол шинээр илэрч, халдвар авсан нийт хүний тоо 763 болж нэмэгдсэн тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 7 болж нэмэгдсэн бол 18 өвчтөн эмнэлгээс гарсан байна. Одоогоор 8275 хүний шинжилгээний хариу гараагүй бөгөөд шинээр халдвар авсан тохиолдлуудын 131 нь Дэгү хотоос илэрчээ.
Өмнө нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.