Тусгаарласан ЗУРГААН иргэнээс халдвар илрээгүй

Дэлхий нийтийг зочирдуулаад байгаа коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй ч Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ.
Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан зургаан хүнээс вирус илрээгүй. Сөүл-Улаанбаатарын онгоцоор өчигдөр ирсэн долоон хүнийг тусгаарласан. Өмнө нь нэг хүнийг тусгаарлаад байсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман хүнийг тусгаарлаад байна. Үзлэг, хяналт явагдаж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.