Орлогод нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлэх талаар туршлага солилцов

Орлогод нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлэх талаар туршлага солилцов

Олон улсын орон сууцны байгууллагуудын форум өнөөдөр цахимаар болж, халамжийн болон орлогод нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах, орон сууцжуулалтын зөв бодлогоор хотын эдийн засагт сайнаар нөлөөлөх улс орнуудын туршлага солилцов.

Энэ удаагийн форумаар орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, орлогын хувьд холимог хэлбэрээр оршин суух бодлогыг дэмжих талаар хэлэлцлээ. 

Учир нь дэлхийн олон хотод орон суууцжуулах бодлого буруу хэрэгжсэнээс орлого багатай иргэд нэг дор төвлөрч, түүнийг дагасан хүндрэл үүсч байгааг бодлогын хэмжээнд шийдэх талаар Олон улсын орон сууцны байгууллагуудын форумаар ярилцжээ.

Форумыг Сөүл хотын орон сууцны корпорац зохион  байгуулсан бөгөөд  Монгол Улс, Австрали Улс,  Япон Улс, Бүгд Найрамдах Франц улс,  БНСУ,  Тайландын Вант  Улс, Бүгд  Найрамдах Филиппин Улсын төлөөлөгч  оролцов.  

Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнгөрсөн жил Улаанбаатарт зохион байгуулсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.