Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ.

Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю М.Ананд Японы иргэншил авчээ.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Анандыг албан ёсоор Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японы иргэншил авсныг албаны хүмүүс өнөөдөр мэдээллээ.Тэрбээр зодог тайлсныхаа дараа ийнхүү Японы сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа юм.

Мөн иргэншлээ сольсон дөрөв дэх ёкозүна цолтон болж байна. Түүний өмнө америк гаралтай Акэбоно, Мүсашимарү болон Монголын Хакүхо М.Даваажаргал нар байв.М.Ананд 2001 онд “Изүцү” дэвжээнээс сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 онд ёкозүна цол хүртэж байв. Тус дэвжээний ояката 2019 онд таалал төгсч, улмаар Какүрюү М.Ананд “Мичинокү” дэвжээ рүү шилжсэн билээ.  

ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/224574

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.