БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 689-өөр нэмэгдэж нийт 40,786-т хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 12 дугаар сарын 11-ний 00.00 цагийн байдлаар 689-өөр нэмэгдэж нийт 40,786-т хүрэв. Шинээр илэрсэн 689 тохиолдлын 16 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 31,157 (+520) иргэн эдгэрсэн бол 572 (+8) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,311,213 (+33,265) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3,192,739 (+27,652) иргэний хариу сөрөг гарч 77,688 (+4,924) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 9,057 (+161) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.