ЭМЯ: Коронавирусний халдварын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадсан Тайвань улсын жишгийг танилцууллаа.

ЭМЯ: Коронавирусний халдварын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадсан Тайвань улсын жишгийг танилцууллаа.

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр коронавирусний халдварын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадсан Тайвань улсын жишгийг танилцууллаа.

Тайваньд коронавирусний халдвар дэгдэж эхэлсэн цагаас эрчтэй ажиллаж, голомтыг таслан зогсоосон орнуудын тоонд орж байгаа юм. Тус улс өмнө нь SARS-т нэрвэгдсэн туршлага дээрээ үндэслэн хариу арга хэмжээг авчээ. Нэн түрүүнд хилийн хяналтыг сайжруулж, хүн хоорондын зай барих дэглэмийг маш сайн хэрэгжүүлсэн байна.

Тайваньд хүн бүр 1.5-2 метрийн зай барьж, эрт амны хаалт зүүж эхэлжээ. Амны хаалт зүүгээгүй иргэдийг 528 ам.доллар хүртэлх мөнгөөр торгох арга хэмжээ авсан байна. Мөн худал ташаа мэдээлэл тараах асуудлыг зогсоож, хариуцлага тооцжээ. Хүмүүсийн цугларалт, нягтралыг багасгах арга хэмжээг өөр хэлбэрээр авч, олон хүн орж гардаг газрыг нэг урсгалтай нэвтрэх газартай болгожээ.

Тус улсын авч хэрэгжүүлсэн бас нэгэн арга хэмжээ нь утасны апп ашиглан сэжигтэй тохиолдол, голомтын хавьталтай ойр хүмүүсийг 1-1.5 метрийн зайд ойртож ирэхэд таны ойр сэжигтэй хавьтал байна гэсэн дохиог тухайн хүнд өгч эхэлснээр хүмүүс бие биедээ шаардлага тавьж эхэлжээ.

Түүнчлэн хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд байгууллагууд бүх ажилчдынхаа гуравны хоёрыг гэрээс нь ажиллуулж, бүх зүйлийг цахимаар хийж, хүн хоорондын контакт байхгүй болгожээ.

Мөн коронавирусний халдвар ахуйн хавьтлын замаар дамжиж байгааг таслан зогсоож, хүн бүр бээлий өмсөж, хүний гар хүрдэг бүх зүйлийг халдваргүйжүүлж эхэлсэн байна.

Хоёр хүн харьцахдаа хоёулаа маск зүүсэн байвал халдвараас 90-ээс дээш хувиар сэргийлнэ гэдгийг ЭМЯ-наас санууллаа. Хүн бүр амны хаалтыг дотоод, гадаад орчинд хоёуланд нь зүүх зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа 2020-12-11

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн амжилт олно 2020-12-11

Тээврийн сайд нарын уулзалтад сайд Л.Халтар анх удаа оролцов 2020-12-11

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдлаа 2020-12-11

Хүнсний худалдаа, үйлдвэр эрхлэгчдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг анхааруулж байна 2020-12-11

ЭМЯ: Коронавирусний халдварын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадсан Тайвань улсын жишгийг танилцууллаа. 2020-12-11

Хорио цээрийн дэглэмийн үед дүйцүүлэх алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна 2020-12-11

24 цагийн хугацаанд 4258 хүнээс шинжилгээ авлаа 2020-12-11

Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна 2020-12-11

Онцгой байдлын байгууллагад шуурхай албаны таван автобусыг хүлээлгэн өглөө 2020-12-11

Т.Доржханд: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар дэвших эрхтэй юу. 2020-12-11