Т.Доржханд: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар дэвших эрхтэй юу.
УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл -ийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Бид зургаахан сарын дараа төрийнхөө тэргүүнийг сонгоно. Монгол Улсын Ерөнхийлөгчид яагаад 50 наснаас дээш хүн нэр дэвших эрхтэй юм бэ. Үндэслэл нь юу вэ. Яагаад 50-аас доош насны хүн нэр дэвшиж болдоггүй юм. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу. Өмнө нь байсан Ц.Элбэгдорж нар дэвших эрхтэй юу. Маш тодорхой тайлбар өгнө үү" гэлээ.
Үүнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 нас хүрсэн байх ёстой гэж заасан байдаг. Өнгөрсөн 2015 онд Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн хуулийг нэг болгож, бантанг нь хутгасан. Одоо тусдаа болгож байгаа юм. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой болдог шүү дээ. Өнөөдрийн хууль бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг л яриа юм" гэх тайлбарыг өглөө.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Та нэр бүхэлд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь байхгүй болгосон. Тодорхой хариулт өгмөөр байна шүү дээ. Нэг удаа Ерөнхийлөгч байсан хүн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч байх эрхтэй юу. Би бол болохгүй, байхгүй гэж бодож байна" хэмээн нэмж тодрууллаа.
Хариуд нь УИХ-ын гишүүн Н.Энхболд "Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу л энэхүү хуулийг боловсруулсан. Зөвхөн нэг удаа л сонгоно гэдэг заалт бий" гэж товчхон хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.