Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар НОК-т хандив өглөө

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар НОК-т хандив өглөө

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ажилтан, албан хаагчид коронавируст цар  тахлыг  хумих,  эрсдэлээс иргэдийг хамгаалахаар  ажиллаж буй албан хаагчдад нэг өдрийн цалин болон 25 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар,  Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгсөн.  

Энэ үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Коронавирусийн эсрэг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг  сахиулан ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссийн алба хаагчдад манай газрын зүгээс сэтгэлийн дэм үзүүлэхийг зорьсон билээ. Манай байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болон хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэгээр 25 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгслийг та бүхэнд хандивлаж байна. Нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө хичээн  ажиллаж буй та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье”  гэсэн юм. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Онцгой нөхцөлд ажиллаж буй нийт алба хаагчдын нэрийн өмнөөс та бүхэнд талархаж байна. Энэхүү хандивыг Нийслэлийн онцгой комиссын нөөцөд бүртгэн авч, голомтын бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад хүргүүлэх болно” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хорио цээрийн дэглэмийн үед дүйцүүлэх алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна 2020-12-11

24 цагийн хугацаанд 4258 хүнээс шинжилгээ авлаа 2020-12-11

Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна 2020-12-11

Онцгой байдлын байгууллагад шуурхай албаны таван автобусыг хүлээлгэн өглөө 2020-12-11

Т.Доржханд: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар дэвших эрхтэй юу. 2020-12-11

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар НОК-т хандив өглөө 2020-12-11

Дипломат албаныхан эмзэг бүлгийн 300 өрхөд тусламж үзүүллээ 2020-12-11

Тусгаарлах байрны мөнгөө төлсөн иргэдийн анхааралд 2020-12-11

Хонины цул мах нэг килограмм нь дунджаар 8000 төгрөгийн ханштай байна 2020-12-11

З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэнийг ч хэлмэгдүүлж болзошгүй 2020-12-11

Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар 2020-12-11