ОХУ-д 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг вакцинд хамрууллаа
ОХУ 10 мянга гаруй цэргийн алба хаагчаа коронавирусний эсрэг вакцинд хамруулсан байна. Энэ талаар Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам 14.5 мянган тун вакцин хүлээж авсан байна. РИА Новости агентлагийн мэдээлснээр энэ оны сүүлч гэхэд 100 мянган цэргийн алба хаагчдаа коронавирусний эсрэг вакцин хийх аж. “Цэргийн тойргууд болон Хойд флотод 300 цэргийн эмч бүхий бригада байгуулагдаж, цэргийн алба хаагчдыг вакцинжуулах тусгай сургалтад хамрагдсан” гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр армийнхан коронавирусний халдвараар өвчлөх нь бусад иргэдтэй харьцуулахад 25 хувиар бага байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.