Судалгаа: Баян орнууд нийт хүн амаасаа хэд дахин илүү вакцин нөөцлөхөөр урьдчилсан захиалга өгчээ

Судалгаа: Баян орнууд нийт хүн амаасаа хэд дахин илүү вакцин нөөцлөхөөр урьдчилсан захиалга өгчээ

Дэлхийн баян орнууд коронавирусний вакцины нөөц хуримтлуулж, харин буурай орнуудын ард иргэдэд вакцин хүрэлцэхгүй байж магадгүй нөхцөл байдал үүссэнийг Олон нийтийн Вакцины холбоо мэдээлжээ. Энэ нь ковид-19цар тахлын эсрэг вакциныг олон нийтэд жигд хүртээхэд анхаарал хандуулах зорилготой Эмнести интернейшнл, Оксфам, Дэлхийн Шударга ёс зэрэг олон улсын төрийн бус байгууллагуудын хамтарсан холбоо юм байна.

Энэхүү холбооны судалгаагаар одоогоор доогуур орлоготой орнуудын бараг 70% нь 10 хүн тутмынхаа дөнгөж нэгийг нь л вакцинаар хангах боломжтой байгаа юм байна. Хэдийгээр Оксфордын их сургууль, АстраЗенека компани хамтран гаргаж байгаа вакциныхаа 64 хувийг хөгжиж байгаа орнуудын ард иргэдэд хувиарлахаа амлаж байгаа ч вакцины зах зээлийн бодит байдал өөр дүр зурагтай байна гэж дээрх холбоо үзжээ. Тэдний судалгаанаас харвал баян орнууд нийт хүн амаасаа хэд дахин давсан хэмжээний вакцин худалдан авахаар урьдчилсан захиалга өгчээ. Тухайлбал Канад улс нийт хүн амаасаа тав дахин их вакцин авахаар захиалга өгсөн байна. бүс нутгаар нь авч үзвэл Европын холбооны гишүүн 27 улс хүн амынхаа тооноос давуулж вакцины захиалга өгчээ.

Энэ жагсаалтад Австрали, Британи зэрэг орнууд ч багтаж байна. Баян орнууд дэлхийн нийт хүн амын 14 хувийг бүрдүүлдэг боловч тэд түрүүлж гарч байгаа вакцинуудын 53 хувийг авахаар захиалга өгсөн байна. Энэ бол эмнэлзүйн гурав дахь шатны туршилтаа хийж байгаа найман вакциныг худалдан авахаар захиалга өгсөн улс орнуудын мэдээлэл юм байна. Ийм тэгш бус нөхцөл байдал үүссэн учраас үүнд зохицуулалт хэрэгтэй. Мөн биотехнологийн компаниуд хэдий хэр хэмжээний вакцин үйлдвэрлэгдэж байгаа тухай мэдээллээ хуваалцах хэрэгтэй гэсэн шаардлагыг дээрх холбоо тавьж байна. Одоогоор олон улсын хэмжээнд коронавирусний вакциныг тэгш хүртээх нөхцөлийг хангах чиглэлд ДЭМБ КОВАКС хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр гарын үсэг зурж нэгдэн орсон доогуур орлоготой 92 оронд түгээхээр 700 сая тун вакцины захиалга өгөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Батлан хамгаалахын сайдад Ллойд Остины нэрийг дэвшүүлэв 2020-12-10

Энэтхэг “AstraZeneca” компанийн вакцинд зөвшөөрөл олгосонгүй 2020-12-10

 Беларусийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 12 дугаар сарын 20-ноос эхлэн хилээ түр хаахаар боллоо 2020-12-10

ОХУ-д 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг вакцинд хамрууллаа 2020-12-11

АНУ-д талархлын баяраас хойш коронавирусний халдварт болон нас барсан тохиолдол эрс нэмэгджээ 2020-12-12

Судалгаа: Баян орнууд нийт хүн амаасаа хэд дахин илүү вакцин нөөцлөхөөр урьдчилсан захиалга өгчээ 2020-12-12

АНУ-д коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 16 сая давжээ 2020-12-13

АНУ-д 220,298 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүмүүсийн тоо 16,549,366-д хүрлээ. 2020-12-14

Эсватини улсын Ерөнхий сайд COVID-оор нас баржээ 2020-12-14

Швед улс бэлэн мөнгөнөөс татгалзахаар төлөвлөж байна 2020-12-14

Их Британид коронавирусний онцгой хурдан тархдаг төрлийг илрүүлжээ 2020-12-15