Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 28-33 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 8-13 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

Багануур хот орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 13,14-нд нутгийн зүүн хэсэг, 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.