ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр архи уух, тамхи татахыг цээрлэх хэрэгтэй

ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр архи уух, тамхи татахыг цээрлэх хэрэгтэй

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 12, Санчиг гараг. Билгийн тооллын 28, Хонгорцог одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:33 цагт мандаж, 16:59 цагт жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. 

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.