ДАВТЛАГЫГ БҮХ НИЙТЭЭР ЗААВАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

ДАВТЛАГЫГ БҮХ НИЙТЭЭР ЗААВАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрсөн.

Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан. Ингэснээр бусад аймаг, суманд суралцаж буй суралцагчдын хүсэлтийн дагуу теле, цахим хичээлийг бататгах, сурах үйлийг дэмжих боломжийг олгож байгаа юм.

Дээрх тушаалд давтлагыг бүх нийтээр заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 18-наас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа тул давтлагад сурагчид бүгд хамрагдах шаардлагагүй бөгөөд зөвхөн хүүхдэдээ давтлага өгүүлэхийг хүссэн эцэг, эхийн хүсэлтэд хамаатай юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.