17529 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ.
Өчигдөр / 2020.12.11/ нийт 17529 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээнээс коронавирус илэрсэн. Ингээд нийслэлд 138 дахь тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ 208, Дархан-Уул 45, Дорноговь 31, Орхон 25, Говьсүмбэр 4, Архангай 3 тохиолдол бүртгэгдсэн. Голомтлон гарсан 454, Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 906 байна.
Эдгэрсэн 384, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, хугацаа дууссан 322 хүн байна. Одоогоор маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 430 хүн эмчлүүлж байна.
Хуурай ханиах, хамар битүүрэх, бие зарайх, амт үнэр мэдрэхгүй байх, зарим үед нусгайрах шинж тэмлдэг илэрч байна. Эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь 30-40 насныхан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.