Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапур руу худалдах гэж байсан

Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапур руу худалдах гэж байсан

Засгийн газраас гаргасан айл өрх болон аж ахуйн нэгжийн ус дулаан тогны мөнгийг хөнгөлж байгаатай холбоотойгоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 650 тэрбум төгрөгийг хариуцахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн мэдээлэл дээр дараах байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Сингапур руу худалдах гэж байгааг мэдсэн даруйдаа 2019 онд Монгол Улсын Засгийн газар маш шуурхай шийдвэр гаргаж, тус үйлдвэрт онц байдал тогтоосон. Үүний үр дүн өнгөрсөн 2 жилд гарсан. Түүхэндээ анх удаа 2019 онд 963 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн, энэ жил 1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр байгаа. Улсын нийт төсөв 10 их наяд төгрөг, үүний 10 хувийг "Эрдэнэт" үйлдвэр дангаараа бүрдүүлэх чадамжтай болсон гэсэн үг.

Засгийн газраас өнөөдөр гарсан шийдвэр ч үүнтэй холбоотой бөгөөд шаардагдах 650 тэрбум төгрөгийг уул уурхайн үр ашгаас гаргаж, дэлхийг сандаргаж байгаа цар тахлын энэ хүнд үед иргэддээ боломж, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.