Дөлгөөн: 33.9 мянган зээлдэгчийн ипотекийн зээлийг шийдвэрлэсэн

Дөлгөөн: 33.9 мянган зээлдэгчийн ипотекийн зээлийг шийдвэрлэсэн

Монгол Улсын засгийн газраас өнөөдөр ээлжит бусаар хуралдан, цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг авсан талаар яг одоор танилцуулж байна.

Энэ үеэр Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн ипотекийн зээлийн асуудлаар дараах товч мэдээллийг өглөө.


Тэрбээр "Нэг сарын хугацааны хөл хориотой холбоотойтойгоор Төв банк нэлээд шийдвэр гаргасан. Тэр дундаа ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог Монгол банк, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөллүүд холбогдох шийдвэрүүдээ гаргаад ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэж байна.

Нэг сарын хугацаанд нийтдээ 38,8 мянган иргэний 2.1 их наядын хүсэлт ирсэн. Үүнээс 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлүүдийг шийдсэн. Үүнд нэмээд хэлэхэд татгалзсан зээл нэг ч байхгүй, бусад зээлүүд нь судалгаанд байгаа бөгөөд эргээд хариу нь гарна." гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.