Бусан хотод байр нурж таван хүн дарагджээ

Бусан хотод байр нурж таван хүн дарагджээ
Өнөөдөр /2020.02.21/ өглөөний 11 цагийн үед Бусан хотын Ёнжэ дүүрэгт байрлах хоёр давхар хувийн орон сууцанд засвар хийж байх үед гэнэт нурж 5 ажилчин дарагдсан осол гарчээ. Бусан хотын гал түймэр, гамшгийн эсрэг газраас 80 гаруй аврагч нарыг дайчлан ослын газар дарагдсан иргэдийг гаргах ажил явагдаж байгаа ажээ. Одоогийн байдлаар тус барилгад дарагдсан таван хүний гурвыг нь аварч гаргасан бөгөөд дөрөв дах дарагдсан иргэнийг мөн гаргах ажил явагдаж байгаа бол тав дах иргэнийг нурамнаас хайж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.