Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху коронавирусний вакцин хийлгэсэн эхний хүн болов.
Израилд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху коронавирусний вакцин хийлгэсэн эхний хүн болов. Тэрбээр Тель-Авивын ойролцоох Рамат-Ган хотын “Тель ха-Шомер” эмнэлэгт Америкийн “Pfizer" компанийн вакцинаар тариулжээ.
Олон нийтийг вакцинжуулалтад хамруулахыг уриалахдаа биеэрээ үлгэр жишээ болж харагдахын тулд Б.Нетаньяху камерын өмнө вакцин хийлгэжээ. Түүний араас Израилийн Эрүүл мэндийн сайд Юлия Эдельштейн вакцин хийлгэсэн байна.
“Биеэрээ үлгэр дуурайлал болохын тулд хамгийн эхэнд өөртөө болон Эрүүл мэндийн сайдад вакцин хийлгэхийг би хүссэн. Манай улсад 12 дугаар сарын эцэс гэхэд олон сая тун вакциныг нийлүүлсэн байх болно” гэж Б.Нетаньяху мэдэгдсэн байна.
Израил Pfizer” компанитай 8 сая тун вакцин худалдан авахаар тохиролцжээ. Эхний ээлжийн вакцинуудыг Брюссель хотоос 12 дугаар сарын 9-нд онгоцоор хүргэсэн байна. Тус улс 6 дугаар сард Америкийн “Moderna” компаниас вакцин худалдан авах гэрээ байгуулсан байна. Харин Оросын “Спутник V”-гээс 1.5 сая тунг захиалж, хэрэглэх зөвшөөрөл олгохыг зорьж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.