“Pfizer” компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

“Pfizer” компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

Америкийн “Pfizer” компани коронавирусний вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ Японы Эрүүл мэндийн яаманд өнөөдөр гаргажээ. Энэ тухай тус компанийн Япон дахь төлөөлөгчийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.

““COVID-19”-ийн тохиолдол Японд төдийгүй дэлхийн бусад оронд ч өссөөр байна. Бид улс орон болгоны зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж, аюулгүй, үр дүнтэй вакциныг хүргэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна. Зөвшөөрөл авсан даруйдаа бид Японы ард түмэнд вакцинаа шуурхай хүргэнэ" гэж “Pfizer Japan” компанийн гүйцэтгэх захирал Акихиса Харада онцлон тэмдэглэжээ.

“Pfizer”-ийн хүсэлтийг Японы Засгийн газар баталбал уг вакцин нь тус улсад хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний анхны вакцин болно. Японы эрх баригчид “COVID-19”-ийн вакциныг иргэддээ үнэ төлбөргүй хийх хуулийн төслийг 12 дугаар сарын эхээр эцэслэн баталсан юм. Тус улсад вакцинжуулалт ирэх оны хавар эхэлж магадгүй бөгөөд үүнээс өмнө эрүүл мэндийн байгууллагуудын зохих бэлтгэлийг хангах аж. 

Японы эрх баригчид өмнө нь Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer”, “Moderna” компаниудтай коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгуулсан юм. Тус улсад коронавирусний халдварын тархалтын байдал 11 дүгээр сарын эхэн үеэс улам дордсон байна. Халдварын нийт тохиолдлын тоо 190 мянга давсан бол  2800 гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд их хэмжээний цас орж, гэрэл цахилгаан тасалджээ 2020-12-17

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн 2020-12-18

Путин: Найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгоно. 2020-12-18

“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Ж.Стаусхолм хашиж эхэлнэ. 2020-12-18

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон нийтийн өмнө “COVID-19”-ийн вакцин хийлгэнэ 2020-12-18

“Pfizer” компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ 2020-12-18

ДЭМБ “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоохоор судалгааны багаа Ухань руу илгээнэ 2020-12-18

“BBC” агентлаг “Оны онцлох гадаад тамирчин”-аар Х.Нурмагомедов нэрлэжээ. 2020-12-19

Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху коронавирусний вакцин хийлгэсэн эхний хүн болов. 2020-12-20

Их Британи урьд өмнө нь авч байгаагүй хатуу хязгаарлалтыг авахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. 2020-12-20

ӨАБНУ-д коронавирусний шинэ төрөл илэрчээ 2020-12-20