Өнөөдөр хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирнэ.
Улсын хэмжээнд махны 47, гурил, гурилан бүтээгдэхүүний 174, бүх төрлийн будаа 61, хуурай сүү 23, төмс 322 хоногийн нөөцтэй байна. Мөн хүнсний ногоо 64, элсэн чихэр 53, давс 43, хадгалалтаас хамаарч өндөг нэг хоногийн нөөцтэйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өчигдөр мэдээлсэн.
Хүлэмжийн ногооны импорттой холбоотой ХХААХҮЯ, ГХЯ-наас ажлын хэсэг байгуулж, Замын-Үүдэд ажиллажээ. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа аж. Өндөгний нийлүүлэлтийн тухайд З.Мэндсайхан ярихдаа, “Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үеийнхтэй адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учир ОХУ-аас нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэв.
Тэрбээр, хүлэмжийн ногоо, өндөгний хангамжийн тухайд шуурхай зохицуулалт хийж байгаа, гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүйг хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.