Хөл хорионы үед Богдхан ууланд гарах хүний тоо буурахгүй байна

Хөл хорионы үед Богдхан ууланд гарах хүний тоо буурахгүй байна

Монгол Улсын Засгийн газар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулж 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааны хязгаарлалт хэвээр үргэлжилж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллаж байна.

Тус хамгаалалтын захиргаа 12 сарын 20, 21-ний өдрүүдэд 4 хэсэг хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашиныг буулган ажилласан. Түүнчлэн хуучин отогуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгасан юм. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа боловч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нийслэл хотын иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг хэлсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирнэ. 2020-12-22

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав 2020-12-22

Ихэнх нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. 2020-12-22

Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах ЗААВАР 2020-12-22

Баянзүрхийн Нэгдсэн эмнэлэгт байсан 13 хүнээс ХАЛДВАР нэмж илэрлээ 2020-12-22

Хөл хорионы үед Богдхан ууланд гарах хүний тоо буурахгүй байна 2020-12-22

Монгол улсын хэмжээнд нийт  1717 хүн тусгаарлалтад байна. 2020-12-22

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр болов 2020-12-22

Энэ сард Франкфурт болон Японоос 507 иргэнийг татан авч, тусгаарлаад байгаа. 2020-12-22

Барьцаалан зээлдүүлэх газарт зээлтэй иргэдийн зээлийн хүүг тэглэх төсөл өргөн барилаа 2020-12-22

Г.Занданшатар: Их, дээд сургуульд тавих шаардлагыг өндөрсгөж, засаглалыг хуулиар зохицуулах шаардлагатай 2020-12-22